Асуулт
Горим ажиллагаа гэж юу вэ?
2026 он, 6-р сар 2
Хариулт
Асуулт
ЭрчимНэт портал··3 үзсэнЭрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрмийн 1.2.6-д горим ажиллагааг “Цахилгаан, дулааны бодит хэрэглээ, олон жилийн судалгааг үндэслэн эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг техникийн найдвартай ажиллагаа, хамгийн бага өртгийн шалгуур болон авч болох нөөц чадалд тулгуурлан горим схемийг цаг уурын нөхцөл, технологийн шаардлага, аваарийн нөхцөл байдал, системийн тогтворжилтыг тооцон оновчтой боловсруулан, их бага ачаалал, сар, улирал, жилийн чадал, энергийн баланс гарган, цахилгаан дулааны хэрэглээний хэтийн төлөв, алдагдлыг тодорхойлж горим ажиллагаанд өдөр тутам тасралтгүй хяналт тавьж ажиллахыг хэлнэ” гэж тодорхойлсон.
Уг дүрмийг https://legalinfo.mn/mn/detail?lawId=205477 хаягаар хандан үзэж болно.
← Бүх асуулт, хариулт