
110 кV LW36-126/145 SF6 Gas Circuit Breaker
## Ерөнхий мэдээлэл
Таслуур нь цахилгаан тоноглолын үндсэн аппарат ба цахилгаан хэлхээг дурын горимд (удаан хугацааны ачаалал, хэт хүчдэл, богино залгаа, автомат дахин залгалт, нөөцийн залгалт, секцлэх г.м) таслах залгах зориулалттай тоноглол юм.
Элегаз таслуур /SF6-Зургаан фторт хүхэр/ нь агаараас 5 дахин их нягттай инертийн хийг ашигладаг юм. Элегаз хийгээр атмосферийн даралттай үед агаарт таслалт хийж байсан гүйдлээс 100 дахин их гүйдлийг тасалж, үүссэн нумыг унтраах боломжтой. Элегаз таслуур нь гадагшаа хий цацахгүйгээр ажиллана.
## Бүтэц
- удирдлагын шүүгээ, - контактууд, - цилиндр, - оруулга, - элегаз оруулга, - гүйдлийн трансформатор, - элегаз хадгалах сав /резервуар/,
## Техникийн шаардлага
- **Суурилуулах газар:** Гадаа - **Дотор талын изолятор:** SF6 - **Гадна талын изолятор:** Шаазан - **Орчны температур:** -45°С - +45°С - **Далайн түвшнээс дээш:** ≤ 1350 - **Газар хөдлөлтийн зэрэг:** 7-8 балл - **Бохирдлын зэрэг:** IY - **Салхины хурд:** 40 м/сек - **Хийц:** 3 туйлт
## Техникийн үзүүлэлт
- **Оноосон хүчдэл:** 126/145 кВ - **Оноосон гүйдэл:** 3150 A - **Богино залгааны зөвшөөрөгдөх гүйдэл:** 50 кА - **Зөвшөөрөгдөх тэсвэрлэх гүйдлийн хамгийн дээд хэмжээ:** 125 кА - **Богино залгааны үргэлжлэх хугацаа:** 4 сек - **Бүрэн тасрах хугацаа:** 30±3 - **Залгалтын хугацаа:** 75±8 - **Үйлдвэрлэлийн давтамжтай, тэсвэрлэх хүчдэлийн хэмжээ /1мин/: газартай: 230/275 кВ, фаз хооронд:** 265/275 кВ - **Аянгын тэсвэрлэх хүчдэлийн хэмжээ: газартай: 550/650 кВ, фаз хооронд:** 30/650 кВ - **Хийн даралт (орчны температур 20°С):** 0.6 (SP6-0.32/CF4-0.28) - **Дохиолол /хориг шат (орчны температур 20°С):** 0.55/0.5 - **Нэг жилийн хийн алдагдал:** ≤ 0.5 % - **Хийн чийгшил:** ≤ 150 Ррm (v): ≤ 150 - **Үйлдлийн тоо:** ≥ 10000 - **Цэнэг гулсах зай, газартай/туйл хооронд:** 3625/4495 мм - **Үйлдлийн дараалал:** О-0, 3s-CO-180s-CO - **Таслуур доторх хийн жин:** 10 кг - **Дуу чимээний түвшин /50м дотор/:** 75 db
## Давуу тал
- Өндөр хүчин чадалтай - Ажиллагааны найдвартай байдлыг хангасан - Ашиглалтын хугацаа урт - Засвар үйлчилгээ хийхэд хялбар - Дуу чимээ багатай - Энгийн бүтэцтэй, жижиг хэмжээтэй - Цаг уурын эрс тэс уур амьсгалд ашиглахад тохиромжтой - Бат бөх хийцтэй, тээвэрлэхэд хялбар - Зэврэлтэд тэсвэртэй