
220 kV - Three phase three-winding Power Transformer with OCTC
## Ерөнхий мэдээлэл
Хувьсах гүйдлийн цахилгаан энергийг, нэг хүчдэлээс нөгөөд хувиргахыг хүчний трансформатор гэнэ. Трансформатор нь нарийн нийлмэл хийцтэй, өртөг өндөртэй өндөр үнэтэй, цахилгаан шугам сүлжээний үйлдвэрлэлийн үндсэн гол тоноглол машин юм.
Трансформаторыг фазын тоогоор нэг ба гурван фазын, янз бүрийн хүчдэлийн ороомгийн тоогоор хоёр ба гурван ороомогтой гэж ангилна.
- **Хэрэглээ:** Цахилгаан эрчим хүчийг дамжуулах ба хуваарилахад хүчний трансформатор ба автотрансформаторыг өргөн хэрэглэнэ.
## Техникийн шаардлага
- **Суурилуулах нөхцөл:** Гадаа - **Далайн түвшнээс дээш:** ≤ 1350 - **Орчны температур:** -45°С - +45°С - **Газар хөдлөлтийн зэрэг:** 8 балл - **Бохирдлын зэрэг:** IV - **Салхины хурд:** 35 м/сек - **Харьцангуй чийгшил:** ≥80 %
## Техникийн үзүүлэлт
- **Оноосон хүчдэл:** 220-240 кВ - **Оноосон чадал:** 31500-300000 кВА - **Өндөр талын ПБВ-ий тавил:** ±2x2.5 % - **Дунд хүчдэл:** 69-121 кВ - **Нам хүчдэл:** 6.3-38.5 кВ - **Групп холболт:** Үн/Д-11 - **Богино залгааны эсэргүүцэл:** 7-24 % - **Хоосон явалтын алдагдал:** 32-166 кВт -с ихгүй - **Ачаалалтай үеийн алдагдал:** 128-436 кВт -с ихгүй - **Хоосон явалтын гүйдэл, lxx:** 0.35-0.15 %
## Давуу тал
- IEC 60076 стандартыг хангасан - Найдвартай ажиллагаатай - KEMA, CESI, V-check, CTQC, ISO9001 & 14001, CE гэрчилгээжүүлсэн - Цаг уурын эрс тэс уур амьсгалд ашиглахад тохиромжтой - Насжилт өндөр, үр ашигтай - Байгаль орчинд аюулгүй - Дуу чимээ багатай