
220 кV Two-Column Center Break Disconnector GW4C-252 Series
## Ерөнхий мэдээлэл
Цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан системийн хэсгүүдийг зэрэгцээ орших хүчдэлтэй тоног төхөөрөмжөөс тусгаарлах зориулалттай 1 кВ-оос өндөр хүчдэлтэй сүлжээнд зориулсан коммутацийн аппаратыг хуурай салгуур гэнэ.
## Зориулалт
- Бага хүчин чадалтай ачаалалгүй хүчний трансформатор болон урт богинотой шугамыг мөн ачаалалгүй үед залгах салгах - Хуваарилах байгууламжийн холболтыг гүйдлийн тасралт үүсгэхгүйгээр өөр систем шинд шилжүүлэх сэлгэн залгалт хийх - Өөрт байрлах туслах хутганыхаа тусламжтайгаар системийн таслагдсан, тусгаарлагдсан хэсгүүдийг газардуулах зэрэг болно.
## Техникийн шаардлага
- **Суурилуулалтын нөхцөл:** Гадаа/Дотор - **Суурилуулах өндөр: далайн түвшнээс дээш:** ≤ 1350 м - **Дотор талын изолятор:** Шаазан/Силикон - **Орчны температур:** -45°С - +45°С - **Газар хөдлөлтийн зэрэг:** 7-8 балл - **Бохирдлын зэрэг:** IY - **Салхины хурд:** ≥35 м/сек - **Харьцангуй чийгшил:** ≥80% - **Мөсжилтийн зэрэг:** 10 мм
## Техникийн үзүүлэлт
- **Оноосон хүчдэл:** 252 кВ - **Оноосон гүйдэл:** 4 000 A хүртэл - **Богино залгааны тасрах гүйдэл:** 63 кА - **Богино залгааны үргэлжлэх хугацаа:** 3 сек - **Богино залгааны гүйдэл тэсвэрлэх чадвар:** 125 кА - **Хөндийрүүлэгчийн 1 минутын цахилгаан хэлбэлзэл тэсвэрлэх дээд хүчдэл:** - газар руу 460 кВ, - фаз хооронд 460+145 кВ - **Хөндийрүүлэгчийн цахилгаан импульсын тэсвэрлэх хүчдэл:** - газар руу 1050 кВ, - фаз хооронд 1050+150 кВ - **Үндсэн хэлхээний эсэргүүцэл, µΩ:** ≤ 100 мOм - **Фазын тоо:** 3
## Давуу тал
- Аюулгүй найдвартай байдлыг хангасан - Зэвэрдэггүй материалаар хийгдсэн тусгаарлагчтай - Бат бөх хийцтэй - Зай бага эзэлдэг, авсаархан - Унтраалга ба нум хязгаарлагчтай - Засвар үйлчилгээ хийхэд хялбар - Байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд ашиглахад тэсвэртэй
## Зураг
